Хэрэглэгчдийн 38% нь цахилгааны тоолуураа ухаалаг тоолуураар сольжээ


Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 974.311 хэрэглэгч 1.016.817 тоолуураар ашигласан цахилгаанаа хэмжиж байна. Энэ оны хагас жилийн байдлаар эдгээр хэрэглэгчийн 386.324 нь буюу нийт хэрэглэгчийн 38% нь цахилгааны тоолуураа ухаалаг тоолуураар сольжээ. Үлдсэн 630.5 мянган хэрэглэгч буюу 62%-ийнх нь тоолуурыг 2028 он гэхэд ухаалаг тоолуураар солихоор ЭХЯ төлөвлөжээ.

Хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр найдвартай хангах, түгээлтийн алдагдлыг бууруулах, хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх зорилготой “Ухаалаг тоолуурын шинэчлэлт, зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлэг /2025.09.17/-ийн үеэр энэ тухай яригдлаа. Хэлэлцүүлэгт ЭХЯ, Диспетчерийн үндэсний төв, “Улаанбатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Нийслэл түгээх сүлжээ” ХХК, Узбекистан улсын “Тош электро аппарат” ХХК, “Гэрэгэ системс” ХХК болон цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй 26 компанийн 100 гаруй төлөөлөгч оролцож, эрчим хүчний салбар дахь ухаалаг тоолуурын хэрэглээ, үр ашиг, төслийн хэрэгжилтийн үр дүн, шинэ шийдлийн талаар харилцан санал солилцов.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *