Өргөдлийн байнгын хороо багш нарын цалингийн асуудлаар хуралдана


Өнөөдөр 13.30 цагаас УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайн байнгын хороог өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд сэргээн байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн О.Номинчимэг даргалж байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаар:

-Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах

-Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулахаар төлөвлөсөн байна.

Дээрх хоёр өргөдөл нь нийтийн өргөдлийн “D-Parliament” цахим системээр 100 мянга болон 33 мянган иргэний санал авснаар ийнхүү УИХ-аар хэлэлцэх боломжтой бүрдсэн билээ.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *