Завхан аймгийн Улиастай сумын арын Загастайн даваанд 9 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө цас орж, уг даваа хаагдсан. “Завхан-Азза” ХХК, Улиастай сумын хот тохижилт, үйлчилгээний албаны ажиллагсад Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 30 км, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 20 км, нийт 50 км замын цасыг цэвэрлэн, Загастайн давааны замын зорчих хэсгийг нээж байна. Өнөөдрийн байдлаар уг замын нэг чигийн урсгалыг нээж, нэг чигийн хөдөлгөөнтэй болголоо.
Өнөөдрийн байдлаар “Завхан-Азза” ХХК-ийн 11 ажилтан 8 машин, механизмаар уг замыг цэвэрлэн, давааг нээж байна.
