Улаанбаатарт 2025 оноос трамвайн шугам тавина


Нийслэлд 2025-2028 онд “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжүүлнэ. Трамвайн нэгдүгээр шугам “Зунжин” худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл байх бол хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд тавина.

Трамвай бол 100 хувь цахилгаан, эко, байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл. Уг тээврийн хэрэгсэл замын тэмдэг, гэрлэн дохиог автоматаар мэдэрч, жолоодлого хийхэд туслалцаа үзүүлдэг. Аюулыг мэдэрч, осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослоос зайлсхийх боломжтой системтэй аж.

Харин цахилгаан хангамжийн хувьд 600-750V DC-/direct current/ хүчдэлийн цахилгаан ашигладаг. “Улаанбаатар трамвай” төсөлд тогтмол гүйдлийн 750В систем ашиглана. Энэ нь олон улсад түгээмэл хэрэглэдэг, дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмжүүдтэй нийцдэг байна. Энэхүү шийдэл нь манай орны нөхцөлд хамгийн оновчтой, найдвартай, үр ашигтай систем юм.

Дохиоллын систем нь трамвайны хөдөлгөөнийг замын уулзвар болон автомашины урсгалтай уялдаж зохицуулна. Тодруулбал: Трамвай уулзварт ойртох үед гэрлэн дохио өөрчлөгдөж, трамвай нь ногоон гэрлээр давуу эрхтэй хөдөлгөөнд оролцдог юм банай.

“Улаанбаатар трамвай” төслийн I, II шугамын ТЭЗҮ-д эдгээр үзүүлэлтийг тусгажээ. Зам, тээврийн яамны Төмөр замын дэд зөвлөл, Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжиж, мөн тус яамны Хөгжлийн төвөөр магадлуулаад байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *