Улсын начин Ө.Батзулыг мөргөсөн жолоочийн хэргийг өнөөдөр шүүнэ


Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, улсын начин Ө.Батзул 2024 оны 7 дугаар сарын 30-нд зам тээврийн ослоор амиа алдсан юм. Эсрэг урсгалаас ирж, түүний машинтай мөргөлдсөн жолооч Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилнэ.

Ц.Отгонбатад прокурор Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Уг хэргийг шүүх хурал Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 16-ны өдөр болж, шүүгдэгч Ц.Отгонбат бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан юм.

Уг завсарлага өнөөдөр дуусаж байна. Шүүх хурал өнөөдөр үргэлжилж, шүүгч нар ялын дүгнэлтээ яллагдагчид сонсгох юм. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *