“Хонгор нутгийн дуулал” уран үгсийн чуулган Баянхонгорт болно


7 хоногийн турш уншигч, уран бүтээлчдийг ойртуулах, утга зохиолын үнэ цэнийг таниулах олон талт арга хэмжээ Улаанбаатар хотод эхэллээ. Утга зохиолын долоо хоногоор Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, уншигчдын уулзалт, Төрийн шагналт зохиолчдыг алдаршуулах өдөрлөг, “Жүжгийн зохиол бичихүй” сургалт, уулзалт болон “Монголын яруу найргийн гурван үе” уран уншлага, Уран зохиолын клубуудын өдөрлөг, хамтарсан арга хэмжээ болно. Мөн аяны хүрээнд Баянхонгор аймагт есдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд “Хонгор нутгийн дуулал” уран үгсийн чуулганыг зохион байгуулна. Эл арга хэмжээнд Ардын уран зохиолч Д.Урианхай, Г.Равдан, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ж.Баяржаргал, С.Амартайван, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга, Ш.Лхамноржмаа нарын уран бүтээлчид оролцохоор болжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *