Монгол Улсын 3.5 сая хүн амын 1.2 сая нь хүүхэд. “Өнгөрсөн хугацаанд хүүхдийн асуудлыг хаалганы гадна орхиж, хүүхдийн гэсэн тодотголтой бүх байгууллагыг хувьчилсан. Нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүчирхийлэл нь хүний хөгжлийн суурь асуудлыг орхигдуулснаас үүдэлтэй байна” хэмээн Монгол Улсад хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх уулзалтын үеэр танилцууллаа.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас өнөөдөр УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдэд өгсөн мэдээлэлд ингэж дурдсан юм.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, ёс суртахуунтай, зан чанартай иргэнийг төлөвшүүлэх зорилго дэвшүүлж байгаагаа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас танилцууллаа.
Ингэхдээ Гэр бүлийн тухай, Нийгмийн эрүүл мэндийн тухай, Нийгмийн ажлын тухай хууль, Цахим орчинд хүүхдийг хамгаалах тухай хуулийг батлуулан, хэрэгжүүлэх хэрэгтэй байгаагаа хэллээ.
