3 айлын байшин, гэр, хашаа, засварын газар усанд автав


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд өнгөрсөн шөнө орсон борооны улмаас 3 айл үерт автжээ. Эдгээр айлаас 9-р сарын 23-ны шөнийн 02:25, 04:48 цагт онцгой байдлын албанд дуудлага иржээ. Тус дүүрэгт 3 айлын байшин, гэр, хашаа, 8х20 метрийн хэмжээтэй машин засварын газар усанд автсан байна. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн албан хаагчид дуудлагаар очиж, үерийн усыг сорууллаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *