Угаарын хийд хордсоны улмаас өнөөдөр 31 айлын 81 хүн эмнэлгийн тусламж авсан бол 3 хүн нас барсныг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв мэдээллээ. Үүнийг дүүргээр ангилбал:
- 28 нь Сонгинохайрхан,
- 24 нь Баянзүрх,
- 21 нь Чингэлтэй,
- 8 нь Баянгол,
- 3 нь Хан-Уул дүүрэгт угаартжээ.
Угаартсан хүмүүсийн 75 хувь нь том хүн, 25 хувь нь хүүхэд. 25 хувийнх нь бие хүндэвтэр байгаа аж.