Г.Занданшатар: 2026-2030 онд “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” үндсэн чиглэл хэрэгжүүлнэ


Г.Занданшатарын Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа өнөөдөр сэтгүүлчдээр дамжуулан, олон нийтэд танилцуулав. “Шинэ итгэл-Эрс шинэчлэл” 2026-2030 онд хэрэгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлээ Ерөнхий сайд өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 10 цогц эрс шинэчлэл хийхээр Засгийн газар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Нүүрсний үнийн уналтаас болоод төсвийн орлого 3,3 их наядаар тасрах нөхцөл бий болсон. Валютын ханш 4 мянган төгрөгт хүрч, инфляц 15 хувьд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсэж байна гэж эдийн засагч, судлаачид дүгнэсэн. Ийм нөхцөлд Засгийн газар байгуулж, үндсэндээ бид төсвийн тодотголыг амжилттай хэрэгжүүллээ.

2,2 их наядын үргүй зардлыг буурууллаа. Манай гадаад валютын нөөц 5,7 тэрбум болж, бараг 1 тэрбум доллароор нэмэгдлээ. Валютын ханш байнга өсөж байсан бол одоо тогтворжсон. Төрийн албаны давхардал чирэгдлийг багасгалаа. Төрийн өмчийн компаниудын шинэчлэл, цомхотголыг үр ашигтай өрнүүлж байна. Энэ бүхний үр дүнд инфляц тогтворжлоо. Төсөв 8 дугаар сард 52 тэрбум төгрөгийн ашигтай болж гарсан. Тоо худлаа хэлдэггүй. Энэ бол манай 100 хоногийн ажлын бодит үр дүн. Бид цаашдаа энэ бүхэн дээрээ үндэслээд шинэчлэлийг эрчимжүүлнэ.

Төсвийн гол зарчмыг дурдъя. Иргэдийн оролцоотой болгосон. Одоо иргэдийн хяналттайгаар хэрэгжүүлж, эцэст нь иргэддээ тайлагнана. Эрүүл мэндийн салбарын төсвийг 5 дахин, боловсролын салбарын төсвийг 2 дахин нэмлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *