МАН-ын бага хурал ирэх бямба гарагт болж, намын шинэ даргаа сонгоно. Одоогийн байдлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөнө гэдгээ зарласан. Намын дарга нь Ерөнхий сайд байх дүрэмтэй гэдэг утгаараа гүйцэтгэх засаглалын тэргүүн Г.Занданшатар ч өрсөлдөнө. Тэгвэл МАН-ын жолоог цаашид хэн атгах нь тус нам дотор хагарал үүсгэн, гишүүд нь талцан хуваагдах үндэс болоод байгаа тухай тус намын гишүүд байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд МАН- ын гишүүд нэгдэж “Цэвэрлэе” хөдөлгөөн өрнүүлж, намыг хуваах алхам өрнүүлж байгаа экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг хөөх тухай агуулга илэрхийлжээ. “Цэвэрлэе” хөдөлгөөнийхөнд МАН- ын хэчнээн гишүүн нэгдсэн, хэн уг хөдөлгөөнийг эхлүүлсэн гэх мэт мэдээлэл тодорхой биш байна.
