Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони “Израилын барьцаалагдсан иргэдийг суллаж, Хамасыг Засгийн газраас бүрмөсөн гаргасан тохиолдолд л Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө” гэж мэдэгджээ. Мөн тэрээр “Улс төрийн дарамт Израилд биш, харин Хамас бүлэглэлд тулгарна. Хамас өөрсдөө энэ дайныг эхлүүлсэн. Хамас өөрсдөө энэ дайныг зогсоохоос сэргийлж байна. Тэгэхээр тэд Израилаас барьцаалж авсан хүмүүсээ суллах ёстой” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters