Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, зам барилгын ажил гүйцэтгэхээр болжээ. Тодруулбал 9-р сарын 25-ны 23.00 цаг буюу маргааш шөнөөс эхлэн ирэх лхагва гаригийн өглөөний 06.00 хүртэл зам барилгын ажил үргэлжлэх гэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.
