Осол гаргаж, хүний аминд хүрсэн жолоочид 2 жил хорих ял оноов


Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг Зэгстэйн даваа орчимд Дархан-Уул аймгаас Орхон аймаг руу 2024 оны 07 дугаар сарын 30-нд “Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.Отгонбатад холбогдох хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх өчигдөр хэлэлцлээ. Тэр Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, эсрэг урсгалд зорчиж явсан “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлджээ. “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.Батзул үүний улмаас нас барсан бол “Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Хангалын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан аж.

Энэ хэрэгт тус аймаг дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Үүний дагуу 2025 оны 9 дүгээр зүйлийн 16-ны өдөр шүүгдэгч Ц.Отгонбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал болж, жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Түүнээс оршуулгын зардал, машины үнэлгээгээр тогтоогдсон төлбөр, сэтгэл санааны хохиролд 102 сая 536 мянга 100 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, иргэний хариуцагчаас 68 сая 357 мянга 403 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч тал 5 хоногийн завсарлага авч, энэ хугацаанд хохирол нөхөн төлөх хүсэлт гаргасан тул шүүх хүлээн авч, эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хурлыг 9 дүгээр сарын 23-нд үргэлжлүүллээ. Ингээд шүүгдэгч Ц.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 6 жил хасаж, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Ц.Отгонбатад Эрүүгийн хуульд зааснаас доогуур ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзжээ.

Учир нь шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн байдлыг гэм буруугаа ойлгож ухамсарласан, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуульд зааснаас доогуур ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *