Самарт явсан эмэгтэй алга болжээ


Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн, 46 настай эмэгтэй сураггүй алга болсон байна. Тосонцэнгэл сумын 4 иргэн самар түүж яваад, 9-р сарын 21-ний 15:00-16:00 цагийн орчим иргэн Э отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн аж. Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд, самраа сахиж үлдсэн эмэгтэй алга байжээ. Тэд түүнийг хүрээд ирнэ гэж оройдоо харзнасан ч шөнө нь ирээгүй тул маргааш өглөө нь өөрсдөө хайгаад олоогүй гэнэ.

Ингээд түүний нөхөр нь уржигдар /2025.09.22/ 14:40 цагт аймгийнхаа Онцгой байдлын газарт энэ талаар дуудлага өгчээ. Түүний самар түүж явсан Давааны-Ар багийн Дуургын нуруу гэдэг нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км зайтай.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь 46 дугаар анги, Тосонцэнгэл сумын Мэргэжлийн анги, Тариалан сумын ЗДТГ-ын ажилтнууд иргэн Э-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *