Хүний мөр гараагүй ХАМГИЙН ӨНДӨР УУЛ


Дэлхийн зулай гэгддэг Эверестийн ноён оргилд (8848 м ) 1953 онд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, Балбын уулчин, шерпа Тэнзэн Норгай нар анх хөл тавьныг хүн болгон мэдэх байх.

Түүнээс хойш манай гараг дээрх далайн төвшнөөс дээш 8000м -ээс дээш өндөртэй 14 уулсын оргилд ( Эверестийг оруулаад) хүн төрөлхтөн бүгдэд нь хүрсэн.

Тэгсэн ч өнөөг хүртэл хүний мөр оргилд нь огт гараагүй уул бас цөөнгүй бий.

Тийм онгон дагшин уулсаас хамгийн өндөр нь Бутанд Ганкар Пунсум юм.

Далайн төвшнөөс 7561 м өндөрт оргил орших Ганкар Пунсум хүний мөр хэзээ ч гараагүй дэлхийн хамгийн уулд тооцогддог.

1922 онд анх Ганкар Пунсумын өндрийг тодорхойлсон бөгөөд 1985, 1986 онуудад дөрвөн ч экспедиц тус ууланд авирах оролдлог хийсэн амжилт олоогүй юм.

1994 онд Бутан улс иргэдийнхээ итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг хүндэтгэн 6000м -ээс дээш өндөртэй ууланд авирахыг хориглосон бөгөөд харин 2003 оноос уулын спортыг бүрэн хориглосноор Ганкар Пунсам

” дархлагджээ”.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *