Цөлжилт, газрын доройтлын эсрэг олон улсын форум боллоо


Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх олон улсын форум өнөөдөр эхэллээ.

Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны сүлжээ (DLDD-NEAN) болон холбогдох байгууллагууд хамтран олон улсын цуврал арга хэмжээг зохион байгуулна. Энэхүү арга хэмжээнүүд нь бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцох, мэдлэг, судалгааны үр дүнг хуваалцах чухал талбар болох бөгөөд 2026 онд Монгол Улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын Талуудын 17-р бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын нэг хэсэг юм.

Эхний өдөр “Цөлжилт, газрын доройтол болон хуурайшилтын эсрэг олон улсын форум: Газар ба байгалийн гамшгийг шийдвэрлэх нь” олон улсын форум Blue Sky зочид буудлын Jade танхимд болов.

Форумыг Монгол Улсын Засгийн газар, COP17-ийн ажлын алба, Зүүн Хойд Азийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөрийн (NEASPEC) Нарийн бичгийн дарга болон Цөлжилт, газрын доройтол, хуурайшилтын асуудлаарх Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааны сүлжээ (DLDD-NEAN)-ийн Нарийн бичгийн дарга нарын газар хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд төрийн байгууллага, 15 аймгийн байгаль орчны мэргэжилтнүүд, шинжээчид, эрдэмтэн судлаачид, НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, JICA, KOICA, GIZ зэрэг олон улсын байгууллагууд оролцоно. Форум нь мэдлэг, туршлага, бодлого, судалгааны үр дүнг хуваалцаж, бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулах чухал талбар юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *