10 сумын цахилгааныг тасална


Мандал-Тавантолгой чиглэлийн 220кВ-ын цахилгаан дамжуулах 215, 216 дугаар агаарын шугамын утас доош унжжээ. Тулгуур хоорондын зай холдож, утас нь шуурганд суларсан гэж үзсэн тул энэ шугамаар түгээж буй цахилгааныг тасалж, шинэ тулгуур суурилуулахаар болсон аж.

Үүнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн 10 сумын цахилгааныг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК 9 дүгээр сарын 25-ны 6:00-20:00 цаг, 28-ны өдрийн 6:00-16:00 цагийн хооронд тасална. Даланзадгад, Ханхонгор, Булган, Баяндалай, Номгон, Хүрмэн, Манлай, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сум энэ хугацаанд цахилгаангүй болох юм байна.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *