2 настай хүүг эрэн хайх ажиллагаа найм дахь өдрөө үргэлжилж байна


Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/  ойд мод бэлтгэж байсан иргэд бага насны хүүхдээ автомашин дотроо унтуулж орхиод, мод бэлтгэж байгаад буцаад ирэхэд нь хүүхэд нь сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 17-ны өдрийн 16:57 цагт ОБЕГ хүлээн авсан байдаг. Харин өчигдөр буюу есдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Хилийн цэргийн 0257-р анги, орон нутгаас иргэд, ар гэрийнхэн, сайн дурын иргэд П /2 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *