H145 D-3 нисдэг тэрэгний техникч бэлтгэлээ


Дэлхийд нисдэг тэрэг үйлдвэрлэлээр тэргүүлэгч Эйбус компанийн Н145 D-3 загварын нисдэг тэргийг 2025 онд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн зэвсэглэлд хүлээн авсан билээ.

Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод байрлах Эйрбус Хэликоптерс компанийн сургалтын төвд зохион байгуулагдсан уг нисдэг тэрэгний В2 буюу авионикийн техникчийн шилжин сургалтад Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний радиоэлектрон тоноглолын инженер ахмад Д.Мөнх-Эрдэнэ, нисдэг тэрэгний цахилгаан тусгай тоноглолын бүлгийн дарга ахмад У.Нарангарав нар хамрагдан, мэргэшлийн шалгалтаа амжилттай өгч, өнөөдөр гэрчилгээгээ гардан авчээ.

Энэ нь Зэвсэгт хүчний Агаарын цэргийн нисэхийн инженер техникийн бүрэлдэхүүн барууны агаарын хөлгийг бүрэн эзэмшиж, нислэг, нислэгийн аюулгүй байдлыг бие даан хангах чадвартай болох зорилтын эхлэл болж байгаагаараа онцлог юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *