УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудын тов, дарааллын дагуу өнөөдөр Хүний эрхийн дэд хороо болон Төсвийн байнгын хороо хуралдана. Төсвийн байнгын хорооны хурлаар 2026 оны боловсролын салбарын төсвийг хэлэлцэх юм. Багш нар цалингаа нэмүүлэхээр жагсаж байгаа энэ өдрүүдэд тус салбарын төсөв анхаарал татаж байна.
МҮЭХ-ноос УИХ-д сонгогдсон С.Эрдэнэбатын тухайд парламент дахь боловсролыг дэмжих лобби бүлэг идэвхтэй ажиллаж чадвал багш нарын цалинг дор хаяж 25 хувиар нэмэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн билээ. Тэгвэл Төсвийн байнгын хорооны гишүүд энэ тал дээр хэр зэрэг анхаарал хандуулах нь өнөөдрийн хэлэлцүүлгээс тодорхой болно.