Увс аймгийн Давст сумын нутагт өнөөдөр /2025.09.25/ 09:55:58 цагт газар 4.5 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Газар хөдлөлтийн төвд ойр орших сум:
- Увс аймгийн Давст сумын төвөөс зүүн зүгт 34 км
- Увс аймгийн Тэс сумын төвөөс баруун зүгт 52 км
- Увс аймгийн Улаангом сумын төвөөс зүүн хойд зүгт 91 км
