МАН уг нь дараагийн даргаа л сонгох юм


МАН уг нь дараагийн даргаа л сонгох гэж байгаа юм. Өмнө нь туг далбаа, сүрлэг марш, бэлгэ дэмбэрэл дунд, ихэвчлэн УИХ-ын сонгуулийн ялалтыг замнасан протоколтойгоор дараагийн лидерээ зарладаг байсан нам л даа. Л.Оюун-Эрдэнэ тогтсон хэм хэмжээг эвдэж, жагсаалын аргаар, гудамжнаас тэнд хүрсэн. Түүний хэрхэн Ерөнхий сайд, МАН-ын дарга болсон арга зам хуучинсаг намаа, аядуу зөөлөн улстөрчдөө харж дадсан хүмүүсийг өнөө хэр эвгүйцүүлсэн хэвээр байгаа. Энэ удаад тайзан дээр Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёроос өөр хүн МАН-ын дарга болохоор гарч ирсэнгүй. Үүнээс өмнө ч тэд МАН-ын боловсон хүчний нөөцөд дээгүүр эрэмбэлэгдсээр ирсэн, тэр хэрээрээ олны нүд чихэнд үргэлж ил байсан, үүндээ өөрсдөө ч дасчихсан ийм л хоёр хүн байв. Хэрэв УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхгүй байсан бол энэ марафон бүр ч гунигийн жүжиг болно. 70-аад оны Г.Занданшатарын секс дуулианаар олон нийтийн анхаарлыг МАН-ын дараагийн даргад татахгүй. Ерөнхий сайдын эрхэлж байгаа гүйцэтгэх засаглалын ажлаар нь ч бас өдөр бүр шуугиулах хаашаа юм. Нэр дэвшигчдийн төлөө ба эсрэг мэдээллийн дайн 80-ад оны хэн нэгнийг ямар нэгэн аргаар шүршиж л өрсөлдөөнийг “хөглөхөөс” аргагүй байна. Д.Амарбаясгалан улс төрийн намын ирээдүйн удирдагч болохын хувьд 2016 оноос хойших бүх сонгуульд төв штаб ахалж орсон. Фронтын манлайллаараа тэр өнөөдрийн ялалт авчирсан уу гэвэл тийм. Эрх барьж буй хүчнийг удирдана гэдэг улс төрийн эрх мэдлийн төлөөх сонирхлын бүлгүүдийн тэмцэл учраас, жижиг улстөрчдийн хэрэг биш. Мэдээллийн тэнцвэрийг хол хаясан шийдлүүд ширүүн эхэлж байгаа нь ирэх өдрүүдэд МАН-д дүрэм журам үлдэхгүй болтол хурцдах нөхцөл үүсгэх магадлалтай боллоо. МАН-ын даргад дэвшигч хоёр хүний хоорондын гэхээсээ өрсөлдөөнийг байлж буй бүлэглэлүүд нь нийгмийг чухам ямар мэдээллээр чилээх тэмцэл ид өрнүүлж байгааг олон нийт харах хэрэгтэй. Хэн өөрийгөө дараагийн лидерт санал болгохоор зориглох магадлалтайг үргэлж анаж байдаг ажиглагчид ажлаа хийж байна гэсэн үг. Том анхаарал, хүсээгүй халамж, авлигын хэргүүдэд нэрийг нь хутгасаар марафоныг өндөрлүүлэх нь тодорхой боллоо. Д.Амарбаясгалан анх 2016 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болж “У.Хүрэлсүхийн хүн” гэгдсэн арван жилийн замналтай. Нэгэн цагт У.Хүрэлсүхийн эвэр гүйцсэн шиг жам ёсны гэж хэлж болох үйл явц л өрнөж байна. Эрх мэдлийн төлөөх тэмцэл яг одоо болж байгааг та бид ажиглаж байна. Арын албаныхан харин буруу зөвгүй өрдөж байж гэрээ шатаавуузай.

,

One response to “МАН уг нь дараагийн даргаа л сонгох юм”

  1. Хуурамч хөрөнгө оруулалтын компанитай холбоотой аймшигтай туршлага надад тохиолдсон. Би хөрөнгө оруулалтаа нийт орлоготойгоо хамт хуурсан, миний анхны хөрөнгө оруулалт тийм ч их биш байсан бөгөөд би төлөх ёстой үедээ цалингаа авсан. Дараа нь компанийн ажилтан надтай WhatsApp-аар холбогдлоо. Би дахин хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байсан бөгөөд дараа нь тэр надаас дахин хөрөнгө оруулахыг хүссэн бөгөөд бүх үйл явцыг удирдан чиглүүлсэн. Энэ удаад би олон жилийн турш хадгаламжаасаа олсон асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь миний ашгийг ердийнх шигээ банкны данс руугаа оруулах цаг болтол амжилттай үргэлжилсэн боловч үйлдлийг хийх боломжгүй болсныг анзаарсан. Би энэ үйл явцыг удирдан чиглүүлсэн ажилтнуудтай хурдан холбоо барьсан. Тэр намайг тусламжийн ширээ рүү чиглүүлж, надаас зарим хураамж авахыг хүссэн, би тэдний зааврыг дагаж, бүх хураамжийг төлсөн боловч мөнгөө авч чадаагүй. Удаан бодож, эргэцүүлэн бодсоны эцэст бүх хувилбар нь надад луйвар мэт санагдаж, намайг өөр газраас тусламж хайж эхлэхэд хүргэсэн тул алдсан хөрөнгө оруулалтаа хайж олоход тусалсан хөрөнгө оруулалтыг сэргээх мэргэжлийн шинжээчийн баг (Сэргээх баг) руу шилжүүлсэн. Би энэ компанид ажлаа сайн хийсэнд нь илүү их талархаж байсан. Баярлалаа би эцэст нь мөнгөө нөхөж чадсан бөгөөд миний түүхтэй холбоотой мэргэжлийн тусламж хүссэн хэн бүхэнд энэхүү сэргээх багийг санал болгохыг хүсч байна. Та тэдэнтэй имэйлээр холбогдож болно.
    Имэйл: Trustwavehackerstech2@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *