Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг “Бахрейн 2025” Азийн залуучуудын III наадамд эх орноо төлөөлөн оролцох Муайтай спортын баг тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Манай улсаас тус наадамд Муайтай спортын төрлөөр 5 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Тайланд улсын үндэсний спорт гэж нэрлэгддэг Муайтай спорт нь манай улсад эрчимтэй хөгжиж байгаа тулааны спорт бөгөөд манай тамирчид тив, дэлхий, бүсийн наадмуудад тогтмол амжилттай оролцсоор байна.
“Бахрейн 2025” Азийн залуучуудын наадамд оролцох тамирчдадаа амжилт хүсье.