Ухаалаг угаар мэдрэгч тараахад 6,5 тэрбумыг зарцуулна


Нийслэлийн гэр хорооллын бүх айлуудад ирэх өвөлтэй уралдаж ухаалаг угаар мэдрэгч тарааж, нэгдсэн системээр хянахаар болжээ. Ухаалаг угаар мэдрэгч тараах ажилд нийслэлээс нийт 6.5 тэрбум төгрөг төсөвлөх гэнэ. Нэг ширхэгийнх нь үнэ 100 мянган төгрөг гэнэ. Нийслэлээс гэр хорооллын 110 гаруй мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбосон байна. Одоо 30 мянган айлыг ухаалаг угаар мэдрэгчтэй холбох ажил үргэлжилж байгаа юм. Батлаад удаагүй байгаа нийслэлийн төсвийн тодотголоор нийт 6.5 төгрөгийг үлдсэн 45 мянган айлаа ухаалаг угаар мэдрэгчтэй болгох ажилд зарцуулахаар болжээ. Нүүрс түлж байгаа 172 мянган айлын угаар мэдрэгчийг хянана. Угаарын мэдээлэл ирэнгүүт 5-7 минут дотор шуурхай хариу арга хэмжээний баг шууд очих боломж бүрдэж байгаа хэмээн албаны хүмүүс үзэж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *