38 хүн угаартаж, 2 хүн нас баржээ


Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул, Налайх дүүрэгт өчигдөр (2025.09.24) нийт 15 өрхийн 38 иргэн угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол 2 хүн угаартсаны улмаас амиа алдсан байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээллээс үзвэл нас барсан 2 хүн 1 айлын хүмүүс байжээ. Угаартсан хүмүүсийн 5%-ийнх нь биеийн байдад хүнд, 35% нь хүндэвтэр байгаа аж.

Угаартсан хүмүүсийг дүүргээр нь ангилбал:

  • Сонгинохайрхан дүүрэг 16,
  • Чингэлтэй дүүрэг 2,
  • Баянзүрх дүүрэг 10,
  • Сүхбаатар дүүрэг 4,
  • Хан-Уул 6,
  • Налайх 2
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *