Автозамын боомтуудыг 10 дугаар сарын 1-7-нд хаана


Хилийн боомтуудын 2025 оны 10 дугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 10 дугаар сарын 1-7 -ны өдрүүдэд түр хаана.

Агаарын замын боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу ажиллана. ОХУ-тай хиллэдэг боомтууд хэвийн ажиллах бол БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд төмөр замын олон улсын галт тэрэгний хөдөлгөөн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Харин Хятадтай хиллэдэг автозамын боомтууд долоо хоног хаагдана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *