Аймаг, нийслэл дамнан хулгай хийдэг этгээдийг баривчиллаа


Аймаг, нийслэлийн нутаг дамнан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчиллаа хэмээн Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ. Баянгол дүүргийн нэгэн хорооны эмнэлэг 9-р сарын 10-нд нөүтбүүк хулгайд алджээ. Энэ сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн биеийн тамирын заалнаас “Эйч Би” брэндийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан байна.

Дорнод аймгаас эд зүйл хулгайд алдагдсан гэх гомдол энэ сарын 17-нд, Дархан-Уул аймгийн эмнэлгээс хэтэвч, бугуйн цаг алдагдсан тухай дуудлага 9 дүгээр сарын 18-нд, өөр нэг эмнэлгээс “Самсунг 52”, “Самсунг 62” загварын гар утас хулгайд алдагджээ.  

Эдгээр хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй иргэн Г-г Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс тус аймгийн Цагдаагийн газар баривчилж, мөрдөн шалгаж байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *