Грета Тунберг: Би Израилаас айхгүй байна


Хүний эрхийн төлөө тэмцэгч Грета Тунберг тусламжийн онгоцоор Газар Дундын Тэнгисээр дамжин Газын зурвас руу явж байгаа билээ. “Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа тэрээр “Би Израилаас айхгүй байна. Харин Дэлхийд хүн чанар үлдэхгүй болох вий гэдгээс айж байна. Бид энэ Дэлхийд өчүүхэн төдий ч болов хүн чанар үлдсэн, мөн бусад бүх зүйл нурж унах үед бусдын төлөө зогсох сэтгэлтэй хүмүүс байдаг гэдгийг харуулах зорилгоор Газын зурвас руу явж байна” гэж хэлжээ.

Мөн тэрээр “Газын зурвас руу дөхөх тусам бидэн рүү дайралт ирэх нь ихсэж байна. Өнгөрсөн долоо хоногт бидэн рүү хэд хэдэн удаа довтолж, дроноор тэсрэх бөмбөг унагаж, бидэнтэй хамт явсан хэд хэдэн онгоцыг гэмтээсэн. Палестины эрх чөлөөний төлөө тэмцэж буй биднийг айлгаж, дуу хоолойг минь хорихын төлөө израилчууд бүх аргыг хэрэглэж байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *