Угаарын хийн хордогын асуудлаар НОБГ-аас мэдээлэл хийлээ. 2025 оны 9-р сарын 1-ээс 9-р сарын 26-ны өдрийн байдлаар угаарын 49 дуудлага мэдээлэл ирсэн. 49 дуудлагад 152 иргэн угаарын хийн хордлогод өртжээ.
Угаарын хийн хордлогод өртсөн 49 өрхийн шалтгаан нөхцлийг авч үзвэл:
- 2 өрх яндан хөөлөөгүй
- 7 өрхийн Зуухны битүүмж алдагдсан
- 35 өрх Яндангаа салгаж өрхөө бүтээсэн
- 3 өрхийн зуух яндан гэмтсэн
- 2 өрх Яндан халаалт сойлт хаасан
Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар: Сүүлийн өдрүүдэд НЭМҮТ-өөс 5 иргэн угаартаж нас барсан мэтээр буруу ташаа мэдээлэл гаргаад байна. Налайх болон СХД-т 3 иргэн угаартаж амь насаа алдсан. Үүний шалтгаан нөхцөлийг тогтооход 2 өрхийн 3 иргэн борооны өдрүүдээр яндангаа сугалж өрхөө бүтээсэн асуудал байгаа. 2 иргэн гал түймэрт өртөж нас барсан. Тэгэхээр НЭМҮТ-ийнхөн мэдээлэлдээ хариуцлагатай байхыг уриалж байна. Налайх дүүрэгт хоёр иргэн угаартаж нас барсан. Түлш хэрэглэгчид үйлчлэх төвөөс угаар мэдрэгчийг нь суурилуулъя гээд очиход бид нар авахгүй ээ гэж гарын үсгээ зураад угаар мэдрэгч аваагүй юм байна лээ. Тэгээд өөрсдөө угаарын хийн эрсдэлд орсон байна лээ. Тухайн өрх яг бороотой өдөр яндангаа сугалаад өрхөө бүтээсэн байсан.