Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын сүлжээнд холбох авто зам, барилгын ажлын явцтай танилцлаа.
Авто зам, барилгын ажлыг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаа бөгөөд Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын инженерийн мэргэжлийн зарим алба хаагчид дэмжлэг үзүүлэн оролцож байна.

