Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон, “Босоо ноён” клүбийн тамирчин, кандитат мастер И.Цэлмүүн шатрын бодлого бодох төрөлд түрүүлж, Казахстаны тэнгэрт Төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэр 12 хүртэлх насны шатарчдын ангилалд 30 онооноос 29-ийг нь авч, Дэлхийн аварга болов.
Кандитат мастер И.Цэлмүүн өнгөрсөн жил шатрын бодлого бодолтын Дэлхийн шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол өнөө жил ийн алтан медалийн эзэн болов.
Казахстан улсын Алматы хотод өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, 87 орны 800 гаруй шатарчин өрсөлдөж байна. 8, 10, 12 насны ангиллаар зохион байгуулж энэ тэмцээнд манай улсаас 5 дасгалжуулагчийн удирдлага дор 27 шатарчин оролцож байна.