Тэртээ 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монголын ууган телевиз анхны эфирээ цацаж, нийгмийн соён гэгээрэлд үнэтэй хувь нэмрээ оруулж эхэлсэн билээ.

Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг MNB Спорт сувгийн хамт олныг хүлээн авч уулзан баяр хүргэв.
Ойн баярыг тохиолдуулан Монгол улсад спорт, олимпизмыг сурталчлах, олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, MNB спорт сувгийн ерөнхий найруулагч Ж. Батбаярыг МҮОХ-ны дээд шагнал Алтан- Очир одонгоор, зураглаач Ц.Зол-Эрдэнэ, орчуулагч редактор Э. Ерөөлт нарыг Олимпын алдар одонгоор, сурвалжлагч Т. Батцэнгэлийг Алтан медалиар тус тус шагнав.
Монголын Үндэсний олон нийтийн телевизийн нийт хамт олон, үе үеийн уран бүтээлчид Та бүхэндээ Монголын телевизийн урлаг, Монголын Үндэсний телевиз үүсэн байгуулагдсаны 58 жилийн ойн баярын мэнд хүргэе!