Хятад зуухыг туршиж үзээд тэнцвэл айлуудад өгнө


БНХАУ-ын “Шэн и Энержи” компани ахуйн зуух хандивлах санал тавилаа. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны “Шэн И Энержи” компаниас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллах санал тавилаа.

Тус компани өөрийн үйлдвэрлэсэн 100 ширхэг ахуйн зуухыг үнэ төлбөргүй хандивлаж, Улаанбаатарын айл өрхүүдэд хэрэглүүлэх саналыг тавив. Бүрэн шаталтат, дулааныг жигд баригч технологиор хийсэн энэ зуух нь битүүмж сайтай, түлшийг бүрэн шатааж, хүхрийн давхар ислийн ялгарлыг 90-ээс дээш хувиар бууруулдаг гэв.

Ингэхдээ зуухыг ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын лабораториудад туршилт хийж, шинжилгээний дүгнэлтэд үндэслэн Улаанбаатар хотын айл өрхүүдэд нийлүүлэх эсэхийг шийднэ хэмээн Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн, уулзалтын үеэр хэлжээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *