Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор 10 байгууллагад 35 сая төгрөгийн багц олгожээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, One Sky Mongolia Олон Улсын байгууллагатай хамтран Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Налайх дүүргийн хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч 10 байгууллагад тус бүр 3.5 сая төгрөгийн үнэ бүхий хэрэглэгдэхүүнийг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тус багцад бие бялдар, танин мэдэхүй, хэл яриа болон нийгэмшихүй-сэтгэл хөдлөлийн хөгжлийг дэмжих 27 төрлийн тоглоом, 13 төрлийн ном, 9 төрлийн бичиг хэргийн хэрэглэгдэхүүн, эко модон хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүн багтах юм.
