МАН-ын гишүүн Ш.Раднаасэд “Хууль засаглах уу, хулгайч засаглах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна” хэмээн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаар мэдээллээ.
УИХ-ын гишүүн асан Ш.Раднаасэд:
-Хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлэхгүй байна гэдэг бол хууль хяналтын бүх зүйлээс хол, гар хөлөө шургуулж оролцдог ийм л ажил болсон. Энэ бүх шунал цаашаа хэтрээд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга болно гээд явж байна.
Монгол Улс хөгжлийн 14 мега төсөл гэж зарласан. Гэтэл мега төсөл биш, мега хулгай болчхоод байна. 14 мега хулгай зохион байгуулж байна. Хил холбосон төмөр замаа хар. Нүүрс боловсруулах үйлдвэрийн төслөө хар. Үнэндээ 2 сая 2 мянга гаруй иргэний хувьцааг эзэмшиж байгаа Тавантолгойн орд гэж компанийн нэг хэсгийг “Админерал” гэдэг компанид газартай юутай хээтэй нь өөрийнхөө эзэмшилд шилжүүлээд явж болох уу?
750 гаруй тэрбум төгрөгийн тендерт ялангуутаа нүүрсийг нь хилээр гаргачихсан. Үүнийг хулгай гэхгүй юм бол юуг хулгай гэх юм бэ?
Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг. Бортээг гээд монгол хүн бүрийн хувьцаа эзэмшдэг ордыг цааш нь аваад явчихлаа. Энэ бол хулгай. Маргааш МАН хулгайч нарыг толгойдоо залах уу гэдэг сонголт хийнэ. Ц.Чулуунзагдгүй Д.Амарбаясгалан, Д.Амарбаясгалангүй Ц.Чулуунзагд гэж байхгүй.
-Яагаад өнөөдөр заавал мэдээлэл хийж байгаа юм бэ?
-Хэн нэгний эсрэг хувийн дайралтад өртөөд хийж байгаа юм биш. Намдаа хайртай учраас өнөөдөр мэдэгдэл хийж байна. МАН-ын доторх идээ бээр хагарч байна ш дээ. Бүр тэсэхгүй болоод л гарч ирж байгаа. Маргааш энэ идээ бээрээ шахаг л дээ. Юу нь буруу байгаа юм.
