Энхийг сахиулагчид Суданыг зорилоо


БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн цэргийн багийн IV цуврааны бие бүрэлдэхүүн Өмнөд Суданыг зорилоо.

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэнхэр дуулгат дайчдыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Э.Гансүх нар үдэн гаргав.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *