Боловсролын Ерөнхий газраас энэ хичээлийн жилд “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг баталлаа. Олимпиадыг “Ерөнхий хороо” болон “Дэд хороо” зохион байгуулах юм.
Олимпиадын Ерөнхий хороо өнгөрсөн наймдугаар сард хуралдаж, 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулсан улс, олон улсын олимпиадын үр дүн, цаашид сайжруулах санал зөвлөмжийг хэлэлцэж, энэ хичээлийн жилийн олимпиадын хуваарийн товыг тогтоон, Боловсролын сайдад танилцуулж, Боловсролын яамны саналд үндэслэн хэлэлцэж баталсан байна.