Харилцаа холбооны зохицуулах хороо Мета компанийн Ази, номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран тус компанийн өсвөр насны хүүхдэд зориулсан “Instagram Teen Account”-г Монгол Улсад албан ёсоор нэвтрүүллээ.
“Instagram Teen Account” нь өсвөр насны буюу 16-аас доош насны хүүхдэд зориулсан ба хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан функцийг багтаадаг. Тухайлбал, хүүхдийг хувийн мэдээллээ алдах, танихгүй хүнтэй харилцах, зохисгүй контент үзэхээс урьдчилан сэргийлж, цагийг үр бүтээлтэй, соёлтой өнгөрүүлэх боломжийг олгоход чиглэдэг юм.
Түүнчлэн хүүхдийн ашиглаж байгаа болон шинээр нээх Instagram аккаунт нь “Instagram Teen Account”-д автоматаар шилжих боломжтой юм.
Хүүхдийн аккаунт Instagram Teen Account-д бүртгэгдсэнээр хамгаалалтын тохиргоо автоматаар идэвхжиж, эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах боломж бүрдэх юм.