АН гишүүд, дэмжигчидтэйгээ харилцах төвтэй боллоо


Ардчилсан нам илүү нээлттэй, цэгцтэй, гишүүн төвтэй нам болон шинэчлэгдэхээр шат дараалсан арга хэмжээ авч байна. Гишүүд дэмжигчид, олон нийтийн дуу хоолой, байр суурийг сонсох, ардчилагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй харилцах төв байгуулан, энэ сарын 26-нд нээв. Мөн 7600-1206 тоот утсанд санал хүсэлтийг нь хүлээн авч эхэллээ.

Энэх төв тус намын үйл ажиллагааг дан ганц удирдлагын шийдвэрээр бус, гишүүдийн санал санаачилга, оролцоонд тулгуурлан хамтдаа хөгжүүлэх системийн шинэчлэлийн эхлэл юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *