Бага хурал түр завсарлав


Монгол Ардын Намын бага хурлын Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлын эхэнд бага хурлын 49 гишүүнийг чөлөөлжээ. Төрийн жинхэнэ албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр, бусад шалтгаанаар төлөөлөгчид бичгээр хүсэлт гаргасан байна. Чөлөөлөгдөж буй төлөөлөгчдийн оронд нийт 48 хүнийг шинээр сонгохоор санал хурааж эхэллээ. Хуралд оролцож буй төлөөлөгчид саналаа өгч дууссаны дараа тооллогын комисс дүнг нэгтгэн танилцуулж, бага хурлын гишүүдийг сонгох тухай тогтоол батлах юм.
Хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ удирдаж, дэд даргаар бага хурлын гишүүн Г.Гангамөрөн ажиллаж байна. Түр завсарлага дууссаны дараа бага хурлын гишүүдийн гишүүнчлэлийн санал хураах юм. Нэгэнт намын дарга нь өргөдлөө өгсөн учраас өнөөдөр намын даргаа сонгох нь тодорхой боллоо


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *