Бага хурлын 38 гишүүн 3, 3 минут үг хэлсний дараа санал хураана


Монгол Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвших процесс ид өрнөж байна. Тэднээс бага хурлын 24 гишүүн асуулт асууж хариулт авч дууссан бөгөөд одоо нэр дэвшигчдэд хандан гишүүд үг хэлж эхлээд байна. МАН-ын бага хурлын 38 гишүүн үг хэлэхээр бүртгүүлсэн бөгөөд 1 хүн 3 минут үг хэлэх хуваарьтай. Ташрамд дурдахад Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан 90 хувийн ирцтэй өрнөж байна. Харин дараа нь санал хураалт өрнүүлнэ. Хэрвээ Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль нэг нь бага хурлын гишүүдийнхээ 67 хувийн саналыг авч чадахгүй бол МАН-ын даргын сонгуулийг Их хурлаа товлон хуралдуулж хэлэлцэх шаардлага үүсэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *