Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын хооронд мэтгэлцээн өрнөж эхлээд байна


Монгол Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшихээ илэрхийлж, тус бүртээ мөрийн хөтөлбөрөө Бага хурлын гишүүдэд танилцууллаа. Улмаар нэр дэвшигчид бодлогын мэтгэлцээнийг өрнүүлж, гишүүдийн асуултад хариулж байна. Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллын дагуу үргэлжилж байна.

МАН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бага хурал дээрээ ингэж хэлэв

“Би улс төрийн карьераа бодоод хулчийж суудаг хүн биш. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажиллаж, намаа бодлогын судалгаатай, нээлттэй, дэвшилтэт, цахим болгож, 3 дараалсан ялалт авчирсан.

Намын гишүүдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө, хэнийг ч ялгалгүй бүх хүчээ дайчилж ажилласан. Би дарга болох гэж зүтгээд байдаггүй. Өнгөрсөн хугацаанд надад нэр дэвших боломж зөндөө байсан ч намаа илүү институцийн түвшинд хүргэхэд анхаарч ажиллаж ирсэн. Баруун бүсдээ ч өөрийгөө сурталчлахаас илүү намын бодлогоо ярьж УИХ-д сонгогдсон.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *