Г.Занданшатар МАН-ын даргад нэрээ дэвшүүллээ


Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Бага хурлын 49 гишүүнийг чөлөөлөх процесс өрнөлөө. Шалтгаан нь төрийн жинхэнэ албанд томилогдсон, өөрийн хүсэлтээр, бусад гэсэн шалтгаанаар 49 төлөөлөгч бичгээр хүсэлт гаргаж чөлөөлөгдөж байгаа юм. Чөлөөлөгдөж буй Бага хурлын төлөөлөгчдийн оронд нийт 48 хүнийг шинээр сонгохоор санал хураалт өрнүүлсэн. Одоогоор тооллогын комиссын гишүүд дүнг нэгтгэн танилцуулах явц үргэлжилж байна. Үүний дараа бага хурлын гишүүдийг сонгох тухай тогтоолыг баталж, шинээр сонгогдсон гишүүдийг баталжилна. Хуралдаанд 428 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 80 гаруй хувийн ирц бүрдсэнээр хуралдаан өрнөж байгаа юм.

Бага хурлын зарим гишүүдийн мэдээлж байгаагаар МАН-ын бага хурлын дундуур Ерөнхий сайд Г.Занданшатар намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *