Монгол Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвших процесс ид өрнөж байна. Тэднээс бага хурлын 24 гишүүн асуулт асууж хариулт авч дууслаа. Ташрамд дурдахад Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан 90 хувийн ирцтэй өрнөж байна. Одоо МАН-ын даргад нэр дэвшигчдэд хандаж бага хурлын 38 гишүүн үг хэлнэ. Харин дараа нь санал хураалт өрнүүлнэ. Хэрвээ Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль нэг нь бага хурлын гишүүдийнхээ 67 хувийн саналыг авч чадахгүй бол МАН-ын даргын сонгуулийг Их хурлаа товлон хуралдуулж хэлэлцэх шаардлага үүсэх юм.
МАН даргын сунгаа шувтрах шатандаа орлоо
