МАН-ын даргад нэр дэвшигчдээс ахиад 10 орчим гишүүн асуулт асууна


Монгол Ардын намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшихээ илэрхийлж, тэднээс бага хурлын гишүүд асуулт асууж хариулт авч байна. Бага хурлын 24 гишүүн асуулт асуухаар бүртгүүлсэн. 1 гишүүний асуулт асуух хугацаа 3 минут бол нэр дэвшигчид тус бүрдээ 5, 5 минут хариулах зохицуулалттай. Ташрамд дурдахад Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан 90 хувийн ирцтэй өрнөж байна. МАН-ын даргад нэр дэвшигчдээс асуулт хариулт дууссаны дараа бага хурлын гишүүд үг хэлнэ. Харин дараа нь санал хураалт өрнүүлнэ. Хэрвээ Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын аль нэг нь бага хурлын гишүүдийнхээ 67 хувийн саналыг авч чадахгүй бол МАН-ын даргын сонгуулийг Их хурлаа товлон хуралдуулж хэлэлцэх шаардлага үүсэх юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *