Монгол Ардын Намын бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр эхэллээ. Хуралд оролцох 428 төлөөлөгч байгаа бөгөөд 80 гаруй хувийн ирц бүрдсэн тул хурлыг эхлүүлж буйгаа Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм. Тэрбээр эхлээд энэ удаагийн хурлын дарга, дэд дарга нарыг сонгов. VIII бага хурлыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ удирдана. Дэд даргаар бага хурлын гишүүн Г.Гангамөрөн нарыг сонголоо.
Энэ удаагийн хурлаар зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит XXXI их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг хурал даргалагч танилцууллаа. Харин гишүүдийн ирц яригдаж дууссаны дараа намын даргыг чөлөөлөх, сонгох асуудал хэлэлцэгдэх мэдээлэл байгаа юм.

