UFC грүппийн ерөнхийлөгч О.Амартүвшин цахим хуудсаараа ийн мэдээлжээ.
-Б.Энхбаяр гишүүн “Гэрэгэ” 15 давхар гээд баахан үлгэр домог шиг зүйл ярьж. Баатартай 2002 оноос маркетингийн салбарт анх ажиллаж байх үеэс танилцаж, нөхөрлөж байна. Манай барилгын компани 2014 онд “Гэрэгэ”-г барьж, ашиглалтад оруулсан. Анх 8 жилийн өмнө буюу 2017 онд бид 2 ярьж хөөрөөд, нөхцөлөө тохироод, тухайн үеийн зах зээлийн ханшаар 15 давхрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж борлуулсан. Ам.доллар тухайн үед 2.300₮ орчим байсан гэхээр хэн хэндээ боломжийн л хэлцэл байсан. Дараа нь дахиад нэмж, 1 давхрыг авах болоод мөн л үнэ болоод төлбөрийн нөхцөлөө ярьж тохироод л авч өгөлцсөн. Энэ нь байдаг л хэвийн бизнесийн харилцаа. Үүнд аль нэг талын нөлөөлөл, дарамт шахалт огтоос байгаагүй. Тийм шаардлага ч байхгүй. Өнөөдөр нэг намын даргын сонгууль болохтой зэрэгцэн ийм үндэслэлгүй зүйлийг ийм хариуцлагатай албан тушаалтай хүн ингэж хов болгож ярьж байгаа нь харамсалтай юм. Өнөөдөр ингэж асуудал үүсгэж ярих ч сэдэв биш.