МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн цахим хаягаараа ийн мэдээллээ.
-“Херо оффис” нь 15 ба 14 давхраас бүрддэг. 14-ийг нь UFC ХХК Н.Цэрэнбат, О.Амартүвшин нар зүй бусаар өгч авалцан, энэ асуудлаа надаар хөөцөлдүүлж, үр дүнд нь намайг ноднин барьж хорьсон.
Энэ асуудлыг ил гаргахгүй гэдэг тохироотойгоор би өөрийн найз нараас өгсөн чиглэлийнх нь дагуу өөр хэрэг хүлээж суллагдсан. Би хэлсэн ярьсандаа л чимээгүй байж ирсэн. Гэвч одоо ил гараад ирлээ. Найз нөхөд минь дээгүүрээ тохироо хийн, намайг дахин золигт гаргаж байгаа аж” гэжээ.
МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал болохоос 1 хоногийн өмнө 2024.11.27-нд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас цагдан хорьсон юм. Тэрээр энэ тухайгаа “Намайг үндэслэлгүй хэргээр гэнэт дуудаж, 30 хоног таслан хорихоор боллоо. Миний бие өөрийн биеэр бус ч танхимын нөхөн сонгуульд оролцох эрмэлзэлтэй байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж цахим хуудсаараа мэдээлсэн байв. Тус хуралдаанаар танхимын шинэ ерөнхийлөгчийг сонгох нөхөн сонгууль явагдаж, Т.Дүүрэн нэр дэвшиж байв.