Яллагдагч Цэрэнпунцагийн Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, 2025 оны 09 сарын 22-ны өдөр хянан хэлэлцэх явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан оролцогч нарын тайлбар дүгнэлт зэргийг судалж үзээд яллагдагч Ц.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилсан, цаашид түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж шүүхээс дүгнэжээ. Улмаар яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 09 сарын 27-ны өдрөөс өөрчилж суллажээ. Тэрээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалттай. Өөрөөр бол Монгол улс дотроо чөлөөтэй зорчих эрхтэй.
Өөрөөр хэлбэл Ц.Санжаачойпэл шөнө 00:01 цагт ШШГЕГ-ын харьяа 461-р ангиас суллагджээ.